Өнөөдрөөс Москвад Горькийн ба «Сокольники» томоохон хоёр цэцэрлэгт хүрээлэнд «Гайд-парк» гэгчид ажиллаж эхлэнэ. Эдгээр нь эрх баригчдад мэдүүлэлгүй олон нийтийн арга хэмжээг зохион явуулах талбар юм гэж өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Арга хэмжээ үргэлжлэх цаг хугацаа тогтоохын тулд түүнээс гурван өдрийн өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд мэдүүлэг явуулвал болно. Москвагийн «Гайд-парк» гэгчдэд өдөр бүр 7 цагаас 22 цаг хүртэл чуулан хуралдаж болно. Европын цахим хөгжмийг Орос улсад урагш ахиулах болон ахуйн ичгүүр сонжуургүй явдлын эсрэг, ганц бие бүсгүйчүүдийн цуглаан түүнчлэн Майн нэгний баярыг өөрөөр тэмдэглэх зэрэг дөрвен арга хэмжээ өнөөдөр Москвагийн Горькийн цэцэрлэгт хүрээлэнгийн «Гайд-паркад» болох юм. Мөн түүнчлэн «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд ганц арга хэмжээ» Майн нэгний хөдөлмөрийн баярын шинэ үзэл санаа» уриан дор явагдана.