Тайванд H7N9 шувууны ханиадны халдвар авсан ганц хүний бие муу байна гэж өнөөдөр РИА Новсоти агентлаг мэдээллээ. Хятадын зүүн Зянсу мужийн Сужоу хотоос 3-р сард буцаж ирсэн тайваны 53 настай оршин суугч халдвар авчээ. Одоо түүнд эмнэлгийн зохих тусламж үзүүлж байна. Аралд өөр хүн H7N9 шувууны ханиадны халдвар одоогоор аваагүй. Харин хятадын зүүн бүс нутагт 100 гаруй хүн өвчилж, 24 нь нас барсан юм. H7N9 шувууны ханиадны вирус хүнээс хүнд халдах тохиолдол гараагүй гэж хятадын шинжээчид тэмдэглэв. Шинэ вирусыг судлахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад явуулсан байна.