logo
Өмнөд Солонгос, БНХАУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын асуудлаар хэлэлцээ хийнэ

Өмнөд Солонгос, БНХАУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын асуудлаар хэлэлцээ хийнэ

2013/05/02
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Лим Сон Нам өнөөдөр Хятадад хэлэлцээ хийхээр мордсон тухай өмнөд солонгосын ХМХ уламжлав. Өмнөд Солонгосын дипломат ажилтан хоёр өдрийн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төрийн зевлелийн гишүүн У Давэй болон хятадын эрх баригчдын өөр төлөөлөгчидтэй уулзана. Талууд Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаархи улс орнуудын байр суурь болон БНАСАУ-тай холбоотой бүх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ гэж мэдээлэлд өгүүлжээ. Энэ оны хавар АНУ Өмнөд Солонгос хоёр улс Солонгосын хойгт цэргийн өргөн цар хүрээтэй сургууль явуулснаас хойш Пхеньян Сеулийн хоорондын харилцаа нэлээд доройтов. Пуужин, цөмийн шинэ туршилт бүс нутагт хийнэ гэж Пхеньян мэдэгдсэн билээ. БНАСАУ яриа хэлцээг сэргээхтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-ийн шинэ хоригийг хүчингүй болгох, бүс нутгийг АНУ-ын цөмийн зэвсгээс ангижруулах болзол тавьжээ. Хоёр Солонгос улс болон Хятад, Орос, АНУ, Япон улсууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгэггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцож байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш