logo
Нөр шаргуу хөдөлмөрөөр л хүчит Орос улсыг цогцлон байгуулж болно гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв

Нөр шаргуу хөдөлмөрөөр л хүчит Орос улсыг цогцлон байгуулж болно гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв

2013/05/02
«Хөдөлмөрийг хүндэтгэх явдлыг сэргээх нь чухал юм. Нөр шаргуу хөдөлмөрөөр л хүчит Орос улсыг цогцлон байгуулж болно» гэж ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургад ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэгдэгсдэд баяр хүргэн мэдэгдсэн тухай «ОДХ» радиогийн сурвалжлагч мэдээлэв. ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг саяхан сэргээсэн юм. «Та бүхэн манай орны нөөц баялаг болсон» гэж Путин анхны цол хүртсэн таван хунд хандаж хэлэв. Марииний театрын захирал Валерий Гергиев, механикжуулагч Владимир Мельник, Бурденкогийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын хүрээлэнгийн захирал Александр Коновалов, «Росатом» улсын корпорацын «Багаж үйлдвэрлэх заводын» токарьч Константин Чуманов нар ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэв. «Росатом» дэлхийн шилдэг компанийннэг болсон. Тус компани АЦС-ын реактор барих маш олон захиалга аваад байна гэж ерөнхийлөгч онцлов. Владимир Путин осол, цацраг идэвхит усны хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа «Фукусима» АЦС-ын аюулгүй байдлыг хөндөн « Орос улсаас гадна дэлхийн өөр нэг улс АЦС-ын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах түвшинд гараагүй» гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш