Орос улс Афганистанаас учруулж мэдэх мансууруулах бодисын аюултай тэмцэх стратегийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах санал ШХАБ-д оруулав. Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов өчигдөр Бишкекэд мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх ШХАБ-ын гишүүн орнуудын тусгай газруудын удирдагчдын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ. Эдүгээ ШХАБ-ын үүрэг, нэр хунд их дээшилсэн учир «НҮБ-ын АЗ, ЕА-ейн шийдвэрүүдэд нөлөө үзүүлж мэднэ» гэж тэрээр онцлов. Виктор Ивановын хэлснээр Орос улсаас санаачилсан стратегийн төлөвлөгөөний дагуу НҮБ-ын АЗ-д хандан афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлийг олон улсын аюулгүй байдалд шууд тулгарсан аюул хэмээн үзэх хүсэлт тавьна. Түүнчлэн мөн төлөвлөгөөний хүрээнд НҮБ-д мансууруулах бодистой тэмцэх асуудлаар дээд хэмжээний уулзалт хийх, Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгах шуурхай штабыг байгуулахыг санаачилжээ. Түүнээс гадна Орос улсаас мансууруулах бодисын үйлдвэрлэлийн нийгэм-эдийн засгийн шалтгааныг арилгахын тулд Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн чадавхийг ашиглах санал дэвшүүлэв.