Өчигдөр эрх баригч Венесулын социалист нэгдсэн нам болон сөрөг хүчний төлөөлөгчид зодолдсоны улмаас Венесуэлын Үндэсний ассамблейн хуралдаан тасалдан зогссон байна. Хуралдааныг парламентын сувгаар шууд нэвтрүүлж байсан байна. Парламентын гишүүн сөрөг хүчний төлөөлөгчид царай нь хөх няц болсон депутат Хуулио Борхесын гэрэл зургууд цахим сонинд нийтлэгдсэн байна. Николас Мадурог Венесуэлын ерөнхийлөгчээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул санал өгөх эрхгүй болсон сөрөг хүчний төлөөлөгчид хуралдаан эхлэсний дараа вувузел хэмээх үлээвэр хөгжим үлээжээ. Тэгээд эрх баригч хүчний талынхан биднийг дайрсан гэж сөрөг хүчний депутатууд мэдээлэв.