Бостоны марафон гүйлтийн шувтаргаар дэлбэрэлт үйлдсэн гэж сэжиглэж, саатуулах үеэр хөнөөгдсөн Тамерлан Царнаевын бэлбэсэн гэргий нөхрийнхөө шарилыг авах хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад тавьжээ. Тамерланы бэлбэсэн гэргийн өргөдөлийг АНУ-ын эрх баригчдад дамжуулж өгнө гэж өмгөөлөгч нь мэдээлжээ. Үүний өмнө АНУ бэлбэсэн гэргий нөхрийнхөө шарилыг авах хүсэлтийг гаргатал Тамерлан Царнаевын шарилыг бусад төрөл төрөгсдэд өгөхийг зөвшөөрөхгүй байсан юм. Эрх баригчид Тамерланы шарилд хийсэн задлан шинжилгээний дүнг гаргажээ. Гэвч шалтгааныг шарил болон нас баралтын гэрчилгээг гэр бүлд нь өгсний дараа зарлаж мэдээлэх юм.