Ливаны «Хезболла» шийтүүдийн зэвсэгт хөдөлгөөний гишүүд Сирид зэвсэгт сөрөг хүчний эсрэг байлдааны ажиллагаанд засгийн газрын армид туслаж байна. Ливаны хөдөлгөөний тэргүүн шейх Хасан Насралла телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв «Сирийн самуун дэгдээгчид ливанчуудын суудаг суурингуудыг булаан эзлэх гэж байсан. Сирийн засгийн газрын арми, ардын хороод болон ливанчуудад туслахаар дэмжлэг үзүүлэхийг санаачилсан нь зүй ёсны хэрэг» гэж тэрээр хэлжээ. Байлдаан Сирийн баруун Эль-Кусейр бүс нутагт ливаны хилийн ойролцоо үргэлжилж байна гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асадын ойр холбоотон Насралла мэдэгдсэн байна. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд үг хэлэхдээ Вашингтон Сири улсын байдалд нөлөө үзүүлэхийн тулд цэргийн арга хэмжээ авч болзошгүй гэлээ. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн явдал АНУ-ын хувьд шалтгаан болох тухай Обама мэдэгджээ. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт Вашингтонд байгаа аж. Гэвч мөргөлдөөнд татагдан оролцож байгаа аль талаас хэрэглэсэн нь тодорхой биш байна гэж тэрээр баасан гаригт хэлжээ. Сири улсад засгийн газар, зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн бүр хоёр жил үргэлжилж байна. Лалын хэт даврагч бүлгүүдийн террористууд Сирид сөрөг хүчний талд байлдан дайтаж байна. Баасан гаригт Дамаскад террорын ажиллагаанд 14 хүн хэлмэгджээ.