Манай улсад ажилладаг хятад иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Тэдний бусармаг үйлдэл ч илэрсээр л байна. Тухайлбал Хятад иргэд насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан хэрэг гарсан байна. Баянгол дүүргийн “Богд-Ар” хороололд байрлах “Шаньхө” ресторанд ажилладаг монгол охиныг өнгөрсөн ням гаригт 22.00 цагийн үед ажлаа тарах үед нь хамт ажилладаг хятад хоёр иргэн хүчиндэхийг завдсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагын холбогдох ажилтнаас тодруулахад, "Хэргийг Хэв журам хамгаалах газрын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа. Түүнчлэн хохирогчид “Даяар Монгол” хөдөлгөөнөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн" гэсэн юм. Ямартаа ч насанд хүрээгүй хүүхдийг хятад иргэдтэй хамт ажиллуулж байсан уг рестораны үйл ажиллагааг хянаж үзэхийг "Даяар Монгол" хөдөлгөөнийхний зүгээс холбогдох байгууллагуудаас хүсч байгаа аж.