logo
Ч.Сайханбилэг: Мэдээллийн технологид тулгуурлан төрийн үйлчилгээний хүнд суртлыг халахад ЗГХЭГ манлайлан ажиллаж байна

Ч.Сайханбилэг: Мэдээллийн технологид тулгуурлан төрийн үйлчилгээний хүнд суртлыг халахад ЗГХЭГ манлайлан ажиллаж байна

2013/05/02

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлийн нэг болох “Нээлттэй Засгийн газрын түншлэл” санаачилгыг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал үүрэгтэй. 

Хүн амынхаа тооноос давсан тооны гар утас хэрэглэдэг, бүх суманд холбогдсон үүрэн холбоо, шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан дата өгөгдөл хүлээн авах боломжтой болсон, телевиз радиогийн хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан үйлчилгээнүүд нэвтэрсэн гээд сүүлийн хэдхэн жилд энэ салбарт олон ахиц дэвшил гарсан. Мэдээллийн технологийн салбарын энэ мэт гол үзүүлэлт, хөгжлийн түвшнээрээ Монгол Улс 190 гаруй орноос 76-р байрт бичигддэг болсон ч төрийн үйлчилгээг иргэддээ төвөг чирэгдэлгүй хүргэхийн тулд харилцаа холбооны дэд бүтцээ зөв зохион байгуулж, оновчтой менежментээр удирдах хэрэгтэй байна гэж өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн “Ухаалаг засаг” форумыг нээж хэлсэн үгэндээ ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцоллоо. Түүнчлэн, мэдээллийн технологийн оновчтой шийдэлд тулгуурлан төрийн үйлчилгээний хүнд суртлыг халахад ЗГХЭГ манлайлан ажиллаж, олон алхам хийсний зарим нь үр дүнгээ өгч эхэлснийг дурьдсан юм. 

 

Мэдээллийн технологийн хөгжлийг үр дүнтэй ашиглахын тулд энэ чиглэлээр тэргүүлэх олон улсын экспертүүдийн үгийг сонсож, туршлагаас нь хуваалцахаар зохион байгуулсан энэ уулзалтад бүх яам, агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш