logo
Гар утсаа цэнэглэгчгүйгээр цэнэглэнэ гэнэ

Гар утсаа цэнэглэгчгүйгээр цэнэглэнэ гэнэ

2013/05/02
Солонгос улсад шинээр нээгдэн бүртгэгдэж , шинэ технологоо баталгаажуулан зохиогчийн эрхээ  авч буй сүүлийн үеийн дэвшилтэт технологиудийн  49%  нь дотоодын томоохон компаниудын судалгааны төвөөс, 26% нь тус улсад ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас ,5% нь жижиг , дунд үйлдвэрлэгчдээс ,21% нь их , дээд сургуулиудын судалгааны хамт олноос гарч байгаа аж. Өнгөрсөн 2008 оноос эхлэн өнөөг  хүртэл гар утсыг цэнэглэгчид нь суулгалгүйгээр батарейг нь цэнэглэх технологийг бий болгох  351  зохиогчийн эрх Солонгос улсад бүртгэгдээд байсан бөгөөд  зөвхөн 180 нь 2012 онд бүртгэгдсэн гэж үзвэл, энэ технологи тун удахгүй хэрэгжиж эхлэх нь тодорхой болж байгаа гэхэд хилсдэхгүй.
Гар утасны батарейг цэнэглэх зарчим нь  утасгүй интернэтэд (Wifi) холбогдох зарчимтай адилхан ба  тухайн утас ,  утас цэнэгчлэгч антеннтай  орон зайд байгаа үед автоматаар батарейгаа байнга цэнэглэж байна гэсэн үг юм . Солонгос оронд утасгүй интернэтийг төвөггүй  хэрэглэх боломж олгодог интернэт цацагч   Wifi антенн маш их байдаг бөгөөд  гар утас цэнэглэгч антеннууд  ч мөн ийм олон  тоотойгоор  байрлаж , иргэдий  утсыг автоматаар цэнэглэж байх  боломжтой гэж үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш