logo
Пүүжээ хоёрдох хүүхдээ хүлээж байна

Пүүжээ хоёрдох хүүхдээ хүлээж байна

2013/05/02

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн гол дүрд нь тоглосон “Ларьдма” кино ирэх ням гарагт нээлтээ хийнэ.  “Ларьдма” киноны гол дүрийн хүнд хүчир зовлонг туулж яваа эмэгтэй дүрийг бүтээсэн Пүүжээ нялх биетэй байсан гэнэ шүү. Өнөө үеийн чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг тэрээр гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг, гэрийн үйлчлэх авах талаар бодож ч үзээгүй гэсэн. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “ Дахиад надад бурхнаас бэлэг илгээвэл хүлээж авахад бэлэн. Хүү охин нь хамаагүй, хүүхэд хөөрхөн шүү дээ” хэмээн ярьж байсан.Түүний хүсэл биелэлээ олж байгаа нь энэ аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш