“Universe best songs” наадмыг тасралтгүй таван жил шүүж, тус нэвтрүүлгийг улам сонирхолтой болгодог хүн бол шүүгч Рагу Раман. Монголын сайхан бүсгүйтэй гэр бүл болж, манай улсад суурьших болсон тэрбээр “Иргэншилээ сольж Монголын иргэн болохоос татгалзахгүй” хэмээн ярьж байсан удаатай. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй түүнийг сайн шүүгчээс гадна сайн продюссер хэмээн урлагийнхан хүлээн зөвшөөрдөг. Эхнэрийгээ алс холын Америкт суралцаж буй хугацаанд хадам ээжийгээ халамжлан суугаа тэрбээр эхнэрээсээ өөр эмэгтэйтэй төдийлөн нэр холбогдож байгаагүй. Харин саяхан тэрбээр загвар өмсөгч Ч.Очгэрэлд хайр зарласан тухай яриа дэгдэв. Ч.Очгэрэл нь 2011 оны “Universe best songs” наадамд оролцож байсан бөгөөд шилдэг 25-д ч багтаж байсан авъяаслаг нэгэн. Харин Рагутай холбогдох болсон сэжим нь түүнийг тус тэмцээнд оролцож байх үед Рагу бусад оролцогч нараас илүүтэй Очгэрэлд анхаарлаа хандуулдаг байсан гэнэ. Гэхдээ тэрбээр Ч.Очгэрэлийн хоолойн чадлыг төдийлөн сайн гэж үздэггүй байсан ч гоё сайхан эмэгтэй хэмээн байнга магтдаг байжээ. Түүнчлэн Ч.Очгэрэлтэй хамтарч ажиллахыг гуйсан боловч нааштай хариу сонсоогүй гэдэг.