Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Бүгд Найрамдах Чили Улсыг төлөөлөн оролцсон Элчин сайд ноён Эрнан Брантес Главикийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Эрнан Брантес Главик хоёр орны уул уурхай, хөдөө аж ахуй, тэр дундаа ойн аж ахуй салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.