-Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл болон Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
-“Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/.