logo
Төмөр замын асуудлаарх бага хуралд оролцов

Төмөр замын асуудлаарх бага хуралд оролцов

2013/05/03
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ТЗБХЗХ-ийн дарга Б.Артур нар 2013 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 05-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр 4 дүгээр сарын 29-ний өдөр Мюнхен хотноо Холбооны тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Төмөр замын ирээдүй ба дэлхийн зах зээлд оролцох Европын боломжууд” сэдэвт олон улсын бага хуралд оролцов. Бага хуралд  Испани, Турк, Польш, Монгол зэрэг олон орны Зам, тээврийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов. Бага хурлыг Холбооны  тээвэр, барилга, хот байгуулалтын  сайд П.Рамзауэр  нээж үг хэлсэн ба  манай ТНВД Б.Батзаяа нэгдсэн хуралдаанд Монгол Улсын зам, тээврийн хөгжил, төмөр замын бодлогын талаар мэдээлэл хийж, хуралд оролцогчидтой санал солилцов. Холбооны  тээвэр, барилга, хот байгуулалтын  сайд П.Рамзауэр ТНБД Б.Батзаяатай уулзаж, хоёр талын зам тээврийн харилцаа, шинэ төмөр замын  бүтээн байгуулалтын талаар ярилцав. Сайд П.Рамзауэр манай төлөөлөгчдийг энэ оны 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Лейпциг хотноо болох олон улсын Зам, тээврийн сайд нарын хуралд оролцохыг урив.

Энэхүү бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа  германы машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо, төмөр замын "Дойче Баан" ХК, төмөр замын бэхэлгээний үйлдвэрлэлийн "Фоссло", зэрэг компаниудын удирдлага, төлөөлөгчидтэй  уулзаж, хоёр орны төмөр зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааны тухай тодорхой төсөл, асуудлуудаар ярилцаж, санал солилцов. Тэрээр мөн Германы олон улсын нийгэмлэгийн ТУЗ-ын гишүүн хатагтай К.Рихтертэй уулзаж, хоёр орны хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд зам тээвэр, ялангуяа төмөр замын төслийг шинээр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа  айлчлалынхаа хүрээнд Бонн хотноо  зам засварын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Виртген" компани, Майн дахь Франкфурт хотноо иргэний тээвэр, аялал жуулчлалын  "Луфтханза" компанитай уулзах бөгөөд Мюнхэн болон Франкфурт ам Майн хотын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш