Монголдоо анх удаа арматур бүтээцийн автомат үйлдвэр оруулж ирсэн ТТ энд ВФ Интернейшнл компанийн Ган зангилаа үйлдвэрийн нээлтэнд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцлоо.
Төмөр бетон арматурын иж бүрэн бүтээцүүдийг үйлдвэрлэн гаргах энэхүү үйлдвэр Монгол, Италийн хамтарсан Төмөрт транс, Val.FER Интернейшнл компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байна.
Барилгын чанарыг тодорхойлогч арматурыг европ технологи, үйлдвэрлэлийн аргаар хэлбэржүүлж, зураг төсөлд заасан бүх төрлийн хэлбэр хэмжээгээр автомат үйлдвэрт хийх юм.
Мөн хэлбэржүүлэх үйлдвэр нь автомашин, тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар барилгын талбайд үйлдвэрлэн гаргах боломжгүй, газар хөдлөлтөнд тэсвэртэй төмөр бетон арматурын иж бүрэн бүтээц үйлдвэрлэн гаргах юм.
Евро стандарт, технологийн дэвшлийг Монголдоо оруулж ирсэнээр барилгын талбай дээрхи арматурчлалын ажлын хугацааг богиносгож буйд талархаж байгаагаа сайд Ц.Баярсайхан үйлдвэрийн удирдлагуудад хэллээ.
Манай улсын хувьд улирлын хамаарлаас шалтгаалан урин дулааны цагт барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол шинэ үйлдвэрт цаг агаар, хүний хүчин зүйлээс үл хамааран арматур, бүтээцийг боловсруулах юм.
Арматур бүтээцийн Ган зангилаа автомат үйлдвэрийн нээлт дээр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилга, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих бодлогынхоо талаар мэдээлэл өглөө.
Материалын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Ингэснээр хөрөнгө санхүүгийн хувьд хараат байдлаас гарч, улмаар үндэсний үйлдвэрүүд хөл дээрээ босох боломжтой. Барилгын материал үйлдвэрлэгчид эхнээсээ шинэ технологи оруулж ирж байгаад салбарын сайдын хувьд баярлаж байна гэв.
Төмөрт транстай хамтран хөрөнгө оруулалт хийсэн Итали улсын Val.FER компани нь хүчитгэсэн төмөр бето