logo
САЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал МУГТ Г.Өсөхбаярт баяр хүргэлээ

САЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал МУГТ Г.Өсөхбаярт баяр хүргэлээ

2013/05/03

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Монгол улсын гавъяат тамирчин Хойд туйлын 90 градуст эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан МУГТ Г.Өсөхбаярыг  хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм.  Монголын анхны гавьяат уулчин Г.ӨсөхбаярМонголын уулын үндэсний холбооны е.н.б.д Ж.Баянцагааны хамт хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын үеэр  дэд сайд М.Түмэнжаргал: Удахгүй 8000 метрээс дээш өндөртэй ууланд гарсан тохиолдолд засгийн газрын мөнгөн шагнал өгдөг болгох асуудлаар засгийн газрын тогтоолд оруулахаар яамдуудаас санал аваад эхэлсэн бөгөөд хэрэв дэмжигдвэл мөнгөн шагналд хамрагдах  боломж бүрдэж байгааг дуулгасан  юм.

Энэ үеэр Г.Өсөхбаяраас дараагийн гарах ноён оргилынх нь  талаар тодруулахад уулчин хүнд гарч үзээгүй оргил  бүр мөрөөдөл нь байдаг гэсэн хариултыг өгч байсан юм.

Уулзалтын төгсгөлд  М.Түмэнжаргал дэд сайд МУГТ Г.Өсөхбаярт ахин баяр хүргэж  дурсгалын  зүйлс  гардуулсан бөгөөд залуу үеэ сурган хүмүүжүүлэх үүрэг оногдож байгааг сануулаад ахмад үеэ хүндэлж, хүүхэд залуучууддаа ойр явахыг хүссэн юм.   

Дашрамд сонирхуулахад 1988 онд монгол хүн анх удаа хойд туйлд гархаар бэлтгэл хийж  байсан боловч багийн гишүүд хангалттай бүрдэж чадаагүй гэдэг шалтгаанаар гараагүй байдаг юм. Тэртээх 1988 оны мөрөөдлийг ийнхүү МУГТ Г.Өсөхбаяр биелүүлээд ирлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш