Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувь нь гар урлал болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, өөрийн гэсэн жижиг дунд бизнесийг эрхэлдэг байна.
Чинхүү тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын үзэсгэлэн худалдааг өчигдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болсон юм. Тэдний хувьд хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гар хумхиж зүгээр суудаггүй нь энэхүү үзэсгэлэнгээс харагдаж байсан юм. Хөдөлмөрийн яам, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох газруудаас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 цэгээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хйиж бүтээсэн, гар урлалуудыг дэлгэн тавьсан байлаа. “Оролцоог бодит болгоё” сэдэвт чуулганыг угтсан энэхүү үзэсгэлэн худалдааны онцлог нь тэдний хийж бүтээж буй бүтээгдэхүүн нь өрхийн бизнесээс дээш нь гарсан үзүүлэлттэй байгаа төдийгүй бүр жижиг дунд бизнес эрхлэгчдийн хэмжээнд хүрч буйг харуулж буй юм байна. Түүнчлэн тэд цаашид зах зээлийн дэмжлэг хэрхэн авч болох вэ гэдэг үүднээс тэргүүлэх зэргийн сийлбэр, гар урлалын бүтээгдэхүүн дээрээ судалгаа авч ажиллаж буй талаар цг үзэсгэлэнг зохион байгуулагч Б.Гүнжилмаа ярьж байсан. Энэхүү үзэсгэлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна энгийн иргэд ч олноор ирж тэдгээр хүмүүсийн урласан ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүнээс гадна, гоёл чимэглэлийн олон төрлийн зүйл худалдан авч харагдсан. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ дэмжин, хөрөнгө оруулалт хийж буйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлүүд баярлан талархаж буйгаа ирэлхийсэн юм.