logo
Гурван тамир дунд сургуулийн хамт олон хүүхдүүд болон ахмадуудад автобус хандивлалаа

Гурван тамир дунд сургуулийн хамт олон хүүхдүүд болон ахмадуудад автобус хандивлалаа

2013/05/03
Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төвд 180 гаруй хүүхэд амьдарч байна. Эндэхийн хүүхдүүд үе тэнгийнхнийхээ адилаар амралт зугаалгаар явж, аялах, үзвэр үйлчилгээ үзэх зэрэг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох эрхтэй. Гэтэл тэдэнд нэг л хүндрэл байдаг нь унаа машины асуудал байжээ. Өөрийн унаа машингүйн улмаас хүүхдүүд тэр бүр амралт чөлөөт цагаа өнгөрүүлж, үзвэр үйлчилгээ үзэж чаддаггүй байсан юм банйа. Харин 2013 оны 05-01 ны өдөр “Гурван тамир дунд сургуулийн” хамт олон “өнөр бүл” төвийн хүүхдүүдэд зориулалтын автобус хүлээлгэн өгсөнөөр дээрх асуудлыг шийдвэрлэсэнд багш , хүүхдүүд баяртай байлаа. 

   Хуучнаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төв одоо “Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн “өнөр бүл” нэртэй болсон юм. Нэр өөрчлөгдсөн шигээ энэ төвийн үйл ажиллагаа ч шинэчлэгдсэн байлаа. Өнөр бүл төвд өнөөдрийн байдлаар 2-18 насны 187 хүүхэд амьдарч байна. 38 жилийн настай барилгад нь засвар үйлчилгээ гэж дорвитой гар хүрч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд хүндхэн байдалтайгаар хүйтний улирлыг давж ирсэн. Тийм ч учраас салбарын яам нь энэ асуудлыг анхааралдаа авч, барилга байгууламжийн засвар,шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэсэнд баяртай байгааг төвийн захирал Б.Бурмаа илэрхийлж байлаа.

   Бүтэн болон хагас өнчин эдгээр хүүхдүүдийн эцэг эхийг Монголын төр орлон, хайрлан халамжлах үүрэгтэй. Тэр ч утгаараа Монголын ирээдүй болсон энэ хүүхдүүдийг хөгжүүлэх, бусад багачуудын адил тэгш эрхтэйгээр нийгэмд оролцдог болгох шаардлагатай шинэ барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн гэдгээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тодотгон хэлсэн.

Батсүмбэрийн гэх тодотголтой асрамжийн газрыг ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгожээ

   Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд өнөөдрийн байдлаар 110 настан асруулж байгаа аж. Эдгээрэээс хамгийн өндөр настай 100 хүрч байгаа буурай байгаа бол залуу нь 17 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж байлаа. Өмнөх жилүүдийг бодвол асрах газрын хангамж, хүртээмж харьцангуй сайжирсан. Нийгмийн хамгааллын салбараас ахмадуудад чиглэсэн арга хэмжээг хангалттай түвшинд авч хэрэгжүүлж байгаа хэмээн ахмадууд хуучилсан. Хөл гар муутай өндөр настай ахмадуудад ойрхон салхинд гарах, сум орох, эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээ хүртэхээр вокзал явах зэрэгт унаа машин байдаггүй байсаныг өнөөдөр салбар яам шийдвэрлэж “Гурван тамир дунд” сургуулийн хамт олон Батсүмбэр дэхь ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд зориулалтын автобус хүлээлгэн өгсөн юм.

   Унаа машины бэрхшээлтэй байсан ахмадууд өөрсдийн гэсэн автобустай болсонтой баяртай байлаа. Мөн тус төвийн дарга Л.Төмөрчөдөр хэлэхдээ урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд ахмадуудаа ойрхон салхин аялуулах, мөн тэдний эмчилгээ сувилгаанд явуулах асуудлыг шийдвэрлэж чандсаныг онцлоод, талархаж байгаагаа хэлсэн.

   Хуучнаар Батсүмбэрийн асрамжийн газар нэртэй байсан бол одоо ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нэртэйгээр шинэ удирдлагатай , шинэ үйл ажиллагаа явуулах болжээ. Үүднээсээ авхуулаад цэвэр цэмцгэр орчин нөхцөл угтаж байсан нь цаашдаа энэ төвийн ахмууд хүндхэн нөхцөлд амьддардаг гэсэн ойлголтыг халж, ахмадын хөгжлийн ордон болох эхлэл тавигдсаныг илтгэж байсан. Ер нь харж хандах хүнгүй ахмад буурлууд энэ төвийг зоридог биш ахмадууд олноороо цуглаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг олон улсын жишигт нийцсэн төвийг Батсүмбэрт барих зураг төслийн ажил хийгдэж дууссаныг ч салбарын сайд онцолсон.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш