Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж байгаа Ажлын хөтөч аяны хүрээнд өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил зуучлах арга хэмжээг зохион байгууллаа. Эдгээр хүмүүс нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадваргүй байдгаас ажлын байр хомс байдаг. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хуулийн хүрээнд тал бүрийн дэмжлэг үзүүлэхийг манай байгууллага зорьж ажиллаж байна.
Ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, хүсэл сонирхол, ур чадварт нь тохирсон ажлын байрны саналыг авч, ажлын байранд зуучлах уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Арга хэмжээнд нийт 13-н ажил олгогч оролцож 58-н ажлын байранд ярилцагын үндсэн дээр сонгон шалгаруулалтаа хийсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тэр болгон гадуур гарч ажил хайх боломж бага байдаг учраас уг өдөрлөг тэдэнд ихээхэн ач тусаа өгсөнд тэд талархаж байна.