Дэд сайд Шимизү Шүничи Япон улсын Засгийн газраас гаргаж буй бодлого, саналыг дурдаад, Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг сайжруулахад туслалцаа үзүүлэх, Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зорилтыг Япон улсаас дэвшүүлж байгааг илэрхийлсэн билээ.
Гадаадын хөрөнгө оруулалт зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь Монголд, Японы компани хөрөнгө оруулалт хийж урт хугацаанд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа нь сайшаалтай хэмээн дурдаж, Монгол улсад хэрэгжих гэж буй 4-р цахилгаан станц, JBC –ийн зээлийн асуудал зэрэг томоохон төслүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхсонирхолтой байгаагийн ялдамд Монгол Улсын хиймэл дагуулын төсөлд Япон улс энэ үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа. Үүгээр зогсохгүй Япон улс нь хиймэл дагуулын төсөлд орсноор Монголд давуу тал болох талаар товч таницуулав.
Япон улс нь Монголын Засгийн газраас барьж байгаа хиймэл дагуул хөөргөх төсөлд Япон улс Монголд Улсад хиймэл дагуул зараад зогсохгүй урт хугацааны хамтын ажиллагаа болно. Хиймэл дагуул хөөргөх, боловсон хүчин бэлтгэх зэрэг бүх шатны багц ажлыг өрнүүлэх урт хугацааны ажлын саналыг эргэцүүлэн үзэхийг хүсэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэхүү томоохон төсөл ажилд дэлхийн эдийн засагт дээгүүр эрэмбэлэгддэг Япон улс хамтран ажиллах санал дэвшүүлж байгаа нь таатай байна, мөн цаасан дээр биш ард иргэдийн өмнө бодит ажил удахгүй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн уулзалтаа өндөрлөв.