«Марс Ван» хувийн компани Ангараг гарагт бусдаас түрүүлэн суурьших хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Төслийг санаачилсан голландын бизнес эрхлэгч Лансдорпын төлөвлөснөөр бол эхний дөрвөн хүн 10 жилийн дараа буюу 2023 оны 4-р сарын 24-нд Ангараг гарагт хүрэлцэн очих аж. Тэд тус гарагт үүрд амьдрах юм байна. Учир нь дэлхийд буцаж ирэх боломж, техникийн хэрэгсэл үгүйгээс тэр. Дашрамд хэлэхэд тэнд очоод үүрд суурьших төсөл нь очоод буцахаас арав дахин хямд гэнэ.
Ангараг гарагт очоод үлдэх хүн ямар учраас өөрийг нь сонговол зохихийг тайлбарласан дурс бичлэгийг төсөл хэрэгжүүлэгчид ирүүлэх ёстой. Дүрс бичлэгийг жилийн турш авах юм. Туйлбаргуй хүмүүсийг шигшиж зайлуулахын тулд хүн дутмаас 25 долларын хураамж авна.
1 сая орчим дүрс бичлэгээс сонголт хийнэ гэж тэд төлөвлөжээ. Сонгон авсан хүмүүсийг дөрөв дөрөвөөр хувааж, бэлтгэж эхлэнэ. Ангараг гарагт очих гэж байгаа хүмүүс янз бурийн онцгой тохиолдолоос гарах замыг эрэж сурна. Оросын «Ангараг-500» туршилтын нэгэн адил Ангарагийн баазын загварт тусгаарлаж, дэлхийтэй холбоо тасрах тохиолдолыг ч харгалзан бэлтгэх юм.
Дэлхийн анхны хүмүүсийг явуулах 2022 он гэхэд хэд хэдэн «Дрaгон» хөлөгөөр хүнс, орон сууцны модуль, ажил амьдралын систем, хаа сайгуй явагч машинуудыг тийшээ тээвэрлэж хүргэх юм.
«Марс Ван» бол 2018 онд Ангараг гарагыг тойрох баллистик нислэгээс илүү эрсдэлтэй төсөл юм. Дэлхийн 100 орны Ангараг гараг руу явахыг хүссэн хүмүүсийн 10 мянган цахим захидал «Марс Ван» компанид ирээд байна. Онцгой үйл явдал л тэднийг саатуулах боломжтой. Компани үүнд шаардагдах 6 тэрбум доллар цуглуулж чадахгүй бол төлөвлөгөө дампуурна. Ангараг гарагаас шууд нэвтрүүлэх телевизийн шоу үзвэрүүд эдгээр хөрөнгийн үлэмж хэсгийг олох ёстой.