АНУ-д 4-р сарын 15-нд Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа явуулсан хэргээр Казахстаны хоёр оюутан болон АНУ-ын нэгэн иргэнийг саатуулав.
Холбооны мөрдөн тагнах товчооны мэдэгдснээр Казахстаны хоёр оюутан болох 19 настай Кадырбаев Диас, Тажаяков Азам нарт таван жилээр шоронд хориж, 250 мянган долларын торгууль оногдуулах бололтой. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр тэд террорист ажиллагаа явуулсан Жохар Царнаевын хэрэгтэй холбоотой гэрчлэх баримтыг нуун далдлажээ. Эдгээр хоёр оюутан гэрчлэх баримтуудыг устгахыг оролдсоноо хүлээв. Тусгай албаныхан эдгээр баримтыг овоолсон хог дээрээс олжээ. Мөн мөрдөн байцаагчдад хуурамч мэдүүлэг өгсөн ялаар АНУ-ын иргэн Робел Филлипосийг яллах гэж байна. Түүнийг найман жилээр шоронд хориж, 250 мянган долларын торгууль оногдуулах аж.