Дуучин Агиймаагийн авьяасыг мэдэрч, анх урлагт хөл тавихад нь маш сайн тусалсан хүн бол “Монгол газар”-ын Мянганбаяр. Рок поп урлагт аль хэдийнэ бэлэн болчихсон цомогтойгоо орж ирж бааварласан тэрээр ивээн тэтгэгчтэйгээ зүгээр нэг “шүргээд” өнгөрье гэж тооцоогүй гэдэг. Олон бүсгүйтэй янаг амрагийн явдалд орооцолддог ч, яг ханилж суухдаа тулбал даруу төлвийг нь сонгодог Мянганбаяр Агиймаагаар цайгаа чануулна гэвэл гонжийнжоо. Уран бүтээлээ туурвиж эхлэв үү, үгүй юү club-ын үүд сахиж, продюссор Болдынхоо дургүйг хүргэсэн дуучин бүсгүй лам залан, ном уншуулаад ч Дон Жуаныг дэгээдэж чадаагүй гэнэлээ.
Н.Соно. Shuum.mn