Камертончуудаас хамгийн сахилгагүй нь хэн бэ гэвэл мэдээж хөгжилтэй сэргэлэн Ганааг гэх байх. Хувь, хувьсгалын амьдрал нь олон түмний нүднээ ил байдаг тэрээр ил цагаахан зантай. Яруу найрагч Гэрэлийн охин хөтлөгч Халиунтай гэрлэсэн ч хосууд салж, нийллээ гэсэн хэл аманд байнга өртдөг. Амьдралын ухаан, авхаалж самбаа, царай зүс, бие хаагаараа хэний ч дор ордоггүй Халиун Ганаа хоёрын гэр бүлийн амьдрал одоо бүрмөсөн өндөрлөсөн бололтой. Учир нь Ганаа “Жигүүр гранд” группын захирал Баттөрийн охинтой сүүлийн үед сүжирч эхэлсэн байна. Энэ яриа үнэн нь батлагдвал хамтлагийнхнаасаа хамгийн баян хадамтай нь Ганаа болох юм биз дээ.
Н.Соно. Shuum.mn