logo
АНУ, Япон улс цөмийн хаягдлаа Монголд хадгална гэнэ

АНУ, Япон улс цөмийн хаягдлаа Монголд хадгална гэнэ

2011/05/10
АНУ болон Япон улс нь цөмийн хаягдлаа Монголд хадгалахаар төлөвлөж байгаа талаар Японы Майничи сонин дээр нийтлэгджээ. Гэхдээ Цунамигаас үүдэлтэй атомын станцын ослоос болж гурван улсын гэрээ байгуулах өдөр нь товлогдоогүй байгаа юм байна.
Японы атомын станцын осол,  цөмийн хямралыг үл харгалзан АНУ болон Япон улс цөмийн хаягдлаа Монголд хадгалахаар төлөвлөж байгаа талаар Англи хэл дээр хэвлэгддэг Японы өдөр тутмын Майничи сонин дээр нийтлэгджээ. Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчид 3 сарын 11-ний газар хөдлөлт болон цунамигийн өмнөхөн  уулзаж, хэрэв Монгол сонирхож байвал, Атомын станцтай боловч, цөмийн хаягдлаа хадгалах боломжгүй орнуудын цөмийн хаягдлыг хадгалах байгууламж Монголд барьж болох талаар ярилцсан гэж Японы Худалдааны сайд мэдэгдсэн байна.  АНУ, Японы хамтарсан үйлдвэрийн салбар болох Женерал Электрик, Хитачи, Тошиба үйлдвэрүүдээс гарсан цөмийн хаягдлыг Монголд хадгалах саналыг Оросоос урьтаж гаргасан гэж Майничи сонин дээр нийтлэгджээ. Японы Фүкүшима атомын станцын хямралыг харгалзалгүйгээр Монгол улс ураныхаа баялаг нөөцөн дээр тулгуурлан 2020 он гэхэд анхны атомын станцыг барихаар төлөвлөж байгаа гэж Монголын төрийн мэдлийн МонАтом ХХК-ийн дээд албаны хүн 4 дүгээр сард мэдэгдсэн байна. МонАтом компани Ураны олборлолт ашиглалтын тал дээр Монголын засгийн гзрыг төлөөлж ажилладаг. Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах тал дээр гурван улс тохиролцож, 2 дугаар сард гарын үсэг зурах байсан ч Японы гадаад хэргийн сайд төсөл хэрэгжиж эхлэх өдөр дээр санал зөрсөн. Японы сайд нар зөвшилцөж чадаагүйгээс болж гарын үсэг зурах өдөр хойшлогдсон гэж Майничи сонин мэдээлснийг Японы гадаад хэргийн сайд үгүйсгэсэн байна. 3 сарын 11-ний газар хөдлөлтөөс үүссэн цунами Фүкүшима Атомын станцыг доголдуулахад хүргэсэн. Үүнээс үүдэж агаар болон далай тэнгист их хэмжээний цацраг алдагдаад байгаа. Эдгээрээс болж гурван улс цөмийн хаягдлыг Монголд хадгалах гэрээг үзэглэх өдрийг товлоогүй байгаа гэж өдөр Японы тутмын Майничи сонин мэдээлжээ.
www.shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш