Тамхины хууль хэрэгжиж эхэлснээр тамхи татдаггүй иргэдийн эрх хангагдаж байсан ч тамхи татадаг иргэдэд энэ нь хамгийн хэцүү тушаал байсан гэлтэй. Хаа сайгүй үзэгдэх тамхины иш үзэгдэх нь цөөрч нийслэлийн маань хог бага ч болов цөөрсөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ тамхи татдаг иргэдэд тусгайлан "Тамхи татах цэг" байгуулна хэмээн яригдсаар байсан. Тэгвэл зарим аж ахуйн нэгжүүд хуульд тохируулан тамхи татдаг иргэдэд боломж олгох зорилгоор тамхи татах тусгай цэг гаргаж эхэлжээ.
Ц.Од