logo

"Токио хотын зах"-ыг үзээрэй

2013/05/07
Японы гэрэл зурагчдын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн Г.Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд гарч байна. Японы шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэн нь 2006 оноос эхлэн дэлхийг тойрон аялж байгаа аж. Зургадугаар сарын 2-н  хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгээс Такаши Хоммагийн 1995-1998 оны "Токио хотын зах" цувралыг Норио Кобаюшигийн 1984-1991 оны "Токио хотын зах"-тай харьцуулан үзэж япон орон хэрхэн өөрчлөгдөн хөгжсөн тухай гэрэл зургаас үзэх боломжтой. Масато Сэтогийн "Зугаалга" цуврал гэх мэтийн шилдэг зургуудыг үзнэ.  Уг үзэсгэлэнг Японы Элчин Сайдын Яам, Япон сан, Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулж байна.

Ц.Од                                   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш