Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийг иргэдийн зарим нь аваагүй байгаа. Уг мөнгийг нөхөж олгохоор улсын төсөвт тусгасан гэх ч өнөөг хүртэл өгөөгүй байгаа юм. Тиймээс дээрх мөнгийг хэдийнээс олгож эхлэх талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-“Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийг энэ онд хэчнээн иргэн авах боломжтой вэ. Улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг тусгасан бэ?
-“Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийн төсвийн бүрдүүлэлт хараахан бүрдээгүй байна. Энэ оны улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгаад байгаа ч “Хүний хөгжил сан”-д тодорхой орлого төвлөрөхөөр уг мөнгийг олгох юм. Тус сангийн төвлөрүүлэлт, орлого оны эхэнд тааруу байдаг. Энэ сараас уул уурхай, ашигт малтмалын олборлолт идэвхжих учраас “Хүний хөгжил сан” руу тодорхой хуримтлалууд хийгдэж эхэлнэ. Үүний дараа уг мөнгийг түрүүчээс нь олгохоор төлөвлөөд байна.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ч 21 мянган төгрөг авахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй иргэд ондоо багтааж материалаа цэгцлээд мөнгөө авах боломж бий юү?
-Манай яамнаас өнгөрсөн онд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй, эсвэл дутуу авсан иргэдийн судалгааг гаргасан. Бид эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгасан юм. Үүнээс хойш бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийн хувьд ирэх оноос олгохоор төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, бид энэ онд бүрдүүлэлтийг нь хийгээд 2014 оны төсөвт суулгаж, үе шаттайгаар мөнгийг нь олгож дуусах юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, дээрх ажил энэ Засгийн газрын хийх зүйл биш. Өмнөх Засгийн газрын бидэнд үлдээсэн ачаа. Хөгжлийн бэрхшээтэй болон ахмад настнуудад олгох мөнгийг өгч дууссан.
Цаашид тухайн Засгийн газар өөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлдэг байх ёстой. Түрүүчийн Засгийн газрынхаа хийж амжаагүй ажлыг дараагийнх нь нөхөж хийгээд байвал өөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилт зорилгыг хэрэгжүүлэх ажил нэг шатаар хойшилно гэсэн үг шүү дээ.
Ардчилал сонин