Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эмнэлгийн дүгнэлт гаргах комиссыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн доорх бүрэлдэхүүнтэй томилсугай.
Комиссын дарга Д.Мөнхбат - ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Комиссын нарийн бичгийн дарга: Г.Баясгалан - Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор
Гишүүд: Н.Баасанжав - Академич, АУ-ны доктор, Профессор, Монгол улсын Ардын эмч
Б.Цэрэндаш - ЭМЯ-ны дотрын өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн, Академич, АШУ-ны доктор, Профессор
Д.Зулгэрэл - ЭМШУИС, зүрх судлалын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд Профессор,
Б.Эрдэнэ чулуун - Чих хамар, хоолойн тэнхмийн эрхлэгч, АШУ-ны доктор, Профессор, Хүний гавьяат эмч
Г.Цагаанхүү - ЭМЯ-ны мэдрэлийн өвчин судлалын мэргэжлийн Салбар зөвлөлийн дарга, Академич, АУ-ны доктор,
Профессор Л.Насанцэнгэл - ЭМЯ-ны сэтгэц, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор
Р.Сандуйжав - ХСҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд Профессор
Т.Булган -ЭМШУИС-ийн багш, Анагаах ухааны доктор, Дэд профессор,
С.Сайнбилэг - ЭМШУИС-ийн дотоод шүүрэл, судлалын тэнхмийн багш, Анагаах ухааны доктор
2. Нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, сонгуулийн ерөнхий хороонд 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор хүргүүлэхийг комиссын дарга (Д.Мөнхбат)-д даалгасугай.
САЙД Н.УДВАЛ