Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад зочилж байгаа Оросын Холбооны Улсын Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, хилийн чанадад амьдарч буй орос иргэдийн асуудал болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа эрхлэх Холбооны агентлагийн дарга К.И.Косачёвыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр К.И.Косачёв оросын тал “ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэнг ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа тухай мэдээлж, уг үзэсгэлэнгийн хүрээнд хоёр тал хамтарч ажиллахыг санал болгов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.