logo
“Хаврын баяр” спортын арга хэмжээ боллоо

“Хаврын баяр” спортын арга хэмжээ боллоо

2013/05/08
Анкара дахь Элчин сайдын яам, Монголын соёл, найрамдлын нийгэмлэг /МСНН/-ээс хамтран Түркэд сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдэд зориулан “Хаврын баяр” спортын арга хэмжээг 5-р сарын 04-05-ны өдрүүдэд Анкара хотод амжилттай зохион байгуулав.

Баярын нээлтэд Элчин сайд Б.Батхишиг оролцож, уг хаврын баярыг Анкара хотын Синжан дүүрэг 3 дахь жилдээ ивээн тэтгэн дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлэв.

“Хаврын баяр” арга хэмжээний хүрээнд оюутан залуус сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис,  шатар зэрэг спортын төрлөөр өрсөлдөхийн зэрэгцээ, “Монгол Улсын хөгжилд БНТУлсад суралцаж байгаа иргэн миний оролцоо” сэдэвт зохион бичлэгийн уралдаан явуулж дүгнэв.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 11 баг өрсөлдсөнөөс 1-р байранд “Цагдаагийн Академи-1” баг, 2-р байранд “Ойрхи дорнодын техникийн их сургууль” баг, 3-р байранд “Истанбул” баг тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд 4 баг өрсөлдөж 1-р байранд “Эскишэхир”, 2-р байранд “Анкара” баг тус тус шалгарав.

Хөл бөмбөгийн төрлөөр 9 баг өрсөлдөж 1-р байранд “Нөхөрлөл” , 2-р байранд “Жолдастар”, 3-р байранд “Өлгий спор” багууд шалгарчээ.

Шатрын эрэгтэй төрөлд Билгүүн, Эрдэнэхөлөг, ширээний теннисний эмэгтэй төрөлд Акерке, Золжаргал, эрэгтэй төрөлд Ойтолган, Гантулга нар шалгарсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш