logo
Өнөөдөр нас барсан иргэддээ хүндэтгэл үзүүлнэ

Өнөөдөр нас барсан иргэддээ хүндэтгэл үзүүлнэ

2013/05/08

Өнгөрсөн жилийн энэ өдөр Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч амь эрсэдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн арга хэмжээг албан хаагчдын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс амь үрэгдсэн албан хаагчдын гэгээн дурсгалд зориулан “Алдрын буланг” байгуулжээ.   Мөн гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, осолгүй, амар тайван, эрүүл энх байхыг бэлгэдэн “Очирваань” бурханыг Онцгой байдлын хэлтэст залах юм байна. Түүнчлэн аймгийн төв дэх Тусгаар тогтнолын  талбайд амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 гэрэлт зул тэнгэрт хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш