Монголын залуучуудын холбооны дэргэдэх "Залуучууд аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн бус байгууллага , Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран Орхоны хөндийн хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлжээ.
Аянд зуу гаруй залуус оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Тэд Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Эрдэнэзуу, Хархорин, гэсэн маршрутын дагуу дөрвөн хоногийн турш цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ. Аянд оролцогчид энэ сарын 10-ны өдөр Улаанбаатараас хөдлөх юм байна. Орхон голыг цэвэрлэх энэхүү аянд нэгдэхийг хүсч байгаа залуусыг Монголын залуучуудын холбоон дээр бүртгэж байна.