Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо Увс аймгийн Тариалан сумын нэр бүхий иргэдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгох, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр өмнө нь шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нарт мөнгөн урамшууллыг нь олгожээ.