logo
“Түмэн шувуут” ХХК-ийн үхсэн тахиануудыг устгажээ

“Түмэн шувуут” ХХК-ийн үхсэн тахиануудыг устгажээ

2013/05/08

Нийслэлийн Хан-Уул дүүр­­гийн 13 дугаар хороо, Туул тосгонд байрлалтай  “Түмэн шувуут” ХХК-ийн бай­ранд тахиа үхсэн тухай мэд­ээ­­лэл өнгөрсөн ням гарагт ирс­н­ий дагуу Мал эмнэлэг, үрж­­л­ийн газар, Мэргэж­лийн хянал­тын ерөнхий газар, Нийслэл­­ийн МХГ-ын хам­тарсан ажлын хэсэг гарч ажилласан байна.Тус компа­н­ийн өндөг­­лөгч шувуу байр­ладаг хоёрдугаар бай­ранд өндөглөгч тахиа олн­­оор үхсэн байсан бөгөөд үхсэн тахиа­наас түүврээр дээж авч тус компанийн мал эмнэл­гийн лабора­торид зад­лан хийжээ. Энэ үеэр шув­ууны томуу, ньюкасл өв­чин илрүүлэх түргэн тест­­­ийн шинжилгээ хийж үзэ­хэд уг өвчин илрээгүй байна. Харин задлан хийсэн тахиа­наас эд эрхтний 15 дээж материалыг онош тодруулж, батал­гаажуулах шинжилгээнд авчээ.Хор­ооны За­саг дар­гын захирам­жаар аж­лын хэ­сэг бай­­гуу­лан, томилог­дсон аж­лын хэсэг нүх ухаж 18330 тол­гой үхсэн тахиаг устгаж, ариут­­­­гал халд­вар­­гүйжүүлт хийн, устгалын болон халдвар­­гүй­жүүлэлтийн акт бич­сэн бөгөөд холбог­дох арга хэм­жээг шуур­хай зохион байгуулж ажилласан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш