logo
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ноён Бернхард Хайтцерыг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ноён Бернхард Хайтцерыг хүлээн авч уулзлаа

2013/05/09
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Бернхард Хайтцер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Бернхард Хайтцер Монгол Улсад зохион байгуулагдсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийг II хуралдааны тэргүүлэгчээр оролцсон.
Уулзалтын үеэр хоёр тал тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Монгол-Германы Уул уурхайн их сургууль байгуулж, уул уурхай, нефть, нийгмийн хариуцлага, байгаль орчин зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх. Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр Германы дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, Багануурын нүүрсний уурхайн технологийн шинэчлэл зэрэг асуудлыг шийдэхэд хоёр тал хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.
Ноён Бернхард Хайтцер хэлэхдээ “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих нүүрс, металлургийн үйлдвэр барих, нүүрс шингэрүүлэх төсөл, газрын ховор элементийн судалгаа хийхэд хоёр улс цаашид хамтарч ажиллах боломжтой” гэдгээ уулзалтын үеэр онцлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш