Монгол Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зөвлөлдөх VI уулзалтын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал Монгол Улсын Эрчим хүчний яам, Япон улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам /ЭЗҮХЯ/ болон Монгол Улсын Эрчим хүчний яам, Японы Хитачи компаний хооронд хамтын ажиллагааны 2 санамж бичигт монголын талаас Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшүнар гарын үсэг зурлаа.
Эхний санамж бичиг нь хоёр улсБайгаль орчны офсет кредит механизмын хүрээнд хамтран ажиллах асуудлыг тусгасан бөгөөд үүний дагуу хүлэмжийн хийг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхдэд бүтэц болон бүтээгдэхүүнийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой юм. Энэ санамж бичигт дурдсанаар хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр мэдээлэл солилцох, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд бусад хамтын ажиллагааг явуулах учиртай.
Мөн Монгол Улсын Эрчим хүчний яам, Японы Хитачи компаний хооронд хамтын ажиллагааны санамж бичигт эрчим хүчний салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор эрчим хүчний эх үүсвэр, түүний дэд бүтцийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, эрчим хүчний ухаалаг сүлжээ зэргийг Японы Олон улсын Хамтын ажиллагааны Банкны санхүүжилтээр хийх тухай асуудлыг тусгажээ.
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн VI Зөвлөлдөх уулзалтад Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.