logo
Роберт Азеведу Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнээр сонгогдлоо

Роберт Азеведу Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнээр сонгогдлоо

2013/05/09
Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнээр бразилийн дипломат Роберто Азеведу сонгогдлоо. Хаалттай болсон зөвлөлдөх хурал дээр Азеведу нь өөрийн өрсөлдөгч Мексикийн Херминьо Бланког ялжээ. Нэр дэвшигчдийн талаар яриа хэлцэл 6 сар орчим үргэлжилсэн бөгөөд анх тухайн албан тушаалд 9 хүн нэр дэвшсэн.

Азеведуг ДХБ-ын шинэ тэргүүний хувиар 5-р сарын 14- ний өдөр тусгай хүндэтгэлийн арга хэмжээн дээр танилцуулах аж. Азеведу нь албан ёсоор уг албан тушаалд 9-р сарын 1-ний өдрөөс орох бөгөөд тэр үед францын иргэн Паскаль Ламигийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Тэрээр энэ байгууллагыг найман жил тэргүүлсэн. Азеведу нь ДХБ-ыг тэргүүлж байгаа анхны латин-америк хүн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш