АНУ эрх баригчид өрийн дээд хязгаараа нэмэх эсэх дээрээ маргасаар байгаа. Энэ хооронд эдийн засагчид нийт өрийн шалтгаан, өр юунд зарцуулагддаг болохыг тайлбарлаж байна.
АНУ анх дэлхийн нэгдүгээр дайны дараа өрийн дээд хязгаарыг тогтоож байжээ. 1976 оноос хойш өрийн хязгаарыг нийтдээ 74 дахин өсгөсөн байна. Тэгвэл эдийн засагчид Америкийн нийт өрийн шалтгаан задаргааг ийн тайлбарлаж байна.
АНУ-ын Сангийн ямнаас гуравдугаар сард гаргасан тайлан, судалгаанаас үзэхэд Нэгдсэн улсыг өрөнд оруулсан хамгийн том зээлдэгч нь АНУ өөрөө юм байна. 14 триллион долларын 42 хувь нь америкийн холбооны нөөц хөрөнгө, Засгийн газрын агентлагаас авсан зээл байх аж. 32 хувийг Хятад, Япон зэрэг гадны улсуудаас авчээ. Үлдсэн 26 хувийг хөрөнгө оруулагчид, хадгаламжийн бонд зэрэг хувийн секторуудаас зээлсэн байна. Нийт өрийн 18 хувь буюу 2.6 триллион долларыг нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжинд зарцуулсан бол 10 хувийг холбооны нөөц хөрөнгө, 830 тэрбумыг төрийн албан хаагчдад заржээ.
Эдийн засгийн хувьд авч үзвэл:
АНУ-ын хамгийн том худалдааны түнш нь Европын Холбоо. Өнгөрсөн онд АНУ болон ЕХ-ны худалдааны нийт эргэлт 560 тэрбум долларт хүрсэн. Дэлхийн худалдааны гол валют долларын бусад орны мөнгөн тэмдэгтүүд болох, евро, паунд, иентэй харьцах ханш буурсан нь АНУ-ыбн эрх баригчдын санааг зовоож байгаа. Доллартай харьцах юань болон иений ханш өсөж байгаа нь Япон Хятадын экспортыг бууруулах аюултай байгаа юм. 1 унц алтны үнэ 1600 долларт хүрээд байгаа нь бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх төлөв ажиглагдаж байгаа гэж эдийн засагчид үзэж байна.
Shuum.mn