АНУ-ын тэнгисийн хүчний тусгай албаныхан далайн гахайг террорист халдлагатай тэмцэхэд сургаж байна. Мөн энэ амьтныг усны ёроолоос сэжигтэй зүйл илрүүлэх “ажил”-д дадлагажуулж байгаа аж. Түүнчлэн хөтөлбөрт усан дотор гэмт хэрэгтнийг хөөн барих сургалт ч багтаж байгаа гэнэ. Далайн гахай сэжигтний дүрд тоглосон хүнийг 50 метр гаруй хөөж явснаа өөр газраас гэнэт гарч ирэн мөргөсөн байна. Энэ амьтан гэмт этгээдийн барьж яваа зүйлийг л мөргөдөг аж. Энэ нь гэмт этгээдийн хутга, мэс зэрэг зүйлийг алдуулах сургалтын үр дүн аж. Үүргээ гүйцэтгэснийхээ дараа далайн гахай завин дээрээ гарч шагналын хоолоо авна. Усанд шумбагч усны гүнд эсвэл гадаргуу дээр байсан ч тэрээр түвэггүй олдог. Сургуультай далайн гахай мөн усны ёроолд байгаа сэжигтэй зүйлд хүрэлгүй, хөдөлгөлгүй ойрхон сэлж, нуруунд нь байгаа видео камерын тусламжтай эзэндээ мэдээлэл өгдөг байна.
Shuum.mn
Shuum.mn