Нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, бүтээн байгуулалтанд гардан гүйцэтгэж, залгамж халааг бий болгосон гэх тодотголтой 160 хүн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулга Алтангадас, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медаль, цэргийн гавъяаны одонг гардуулан өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль 160 иргэнд гардуулан өглөө. Эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан гээд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дээрх иргэдээс Алтангадас одонгоор СХД-ийн 29-р хорооны иргэн Баасанхүү, БЗД-ийн 7-р хорооны иргэн Баатаржав, ХУД-ийн эрүүл мэндийн нэгдлийн сүрьегийн лаборант Янжин, Нийслэлийн авто баазын жолооч Баясгаланцогт, Жанчив нарын 70 хүнийг шагнасан юм.Эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэн, салбартаа манлайлагч нь байсан хүмүүс хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ цооллоо. Залуу насаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зоруилсан, өнөөдөр ч мөн хийж бүтээж яваа нийслэлийн иргэдэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулга шагналыг нь гардуулсан юм. Хуримын ордны ёслол удирдагч Амгалан, СХД-ийн 32-р хорооны зохион байгуулагч Саранцацралт, СБД-ийн Увидаст-Од өрхийн эмнэлгийн сувилагч Цогзолмаа нарын 76 хүн шагналаа гардан авсан юм. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 13 хүн, байлдааны гавъяаны одонгоор нэг хүн энгэрээ мялаалаа.