Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны тавдугаар сарын долооны өдрийн хамтарсан хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж, уг хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Үүнээс өмнө Ажлын хэсэг байгуулж, ХЗХ-дыг дампууруулсан нь зохиомол, захиалгат үйл ажиллагаа мөн үү, үүнд улс төрчид оролцсон уу, тухайн үед битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг яагаад анх тогтоогдсон үнэлгээнээс хямд үнээр борлуулсан бэ, үүнд хэн буруутай вэ гэх мэт асуудлуудыг хянан судалж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон билээ. Тэгвэл өчигдөр “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг тэргүүтэй хэсэг хохирогчдыг УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд хүлээн авч, уулзлаа. Хохирогчид эмэгтэй гишүүдэд хандан, өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшчүүдийн асуудалд илүүтэй дэмжлэг үзүүлж ирсний хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан юм. Долоон жилийн турш хохирогчид болон хоршоодын эзэд, төрийн хооронд маргаан дэгдээсээр ирсэн энэ асуудлыг эргэн сөхвөл:
2007 оны дөрөвдүгээр сард 26 хоршооны 43 тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, 14 тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага, дөрвөн лиценз, 20 гаруй газрыг Засгийн Газар хамгаалалтандаа авч, хохирол барагдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд мөн оны наймдугаар сард 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохоор уг хууль батлагдсан юм. Тухайн үед дээрх хоршоодод холбогдох 8301 иргэний 72,4 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн байлаа.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд 7784 хохирогчид 35.9 тэрбум төгрөгийг “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс олгожээ. Хохирогчдын үлдсэн мөнгийг ХЗХ-дын нэр дээр бүртгэгдсэн эд хөрөнгүүдийг борлуулсан орлогоос төлж барагдуулах ёстой байсан ч энэ ажлыг хэрэгжүүлэх явцад өмч хөрөнгийг зориудаар үнэгүйдүүлж, шамшигдуулах явдал газар авсан байна. Өнөөдрийн байдлаар төрийн хамгаалалтанд авсан өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан орлого болон зээлдэгчдээс орж ирсэн авлага гээд нийт 20,2 тэрбум төгрөгийг Төрийн санд тушаагаад байна. Гэтэл цаана нь ердөө таван тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, гурван тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага, мөнөөх хэдэн лиценз төрийн мэдэлд үлдээд байгаа аж. Эндээс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хаачив гэдэг асуудал урган гарна. Үүнд өмч хөрөнгийг бүртгэж, хамгаалж, борлуулах, хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн төрийн ажилтнууд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа хөрөнгийг давхардуулж бүртгэсэн болон үрэгдүүлсэн, зориудаар шамшигдуулсан хэмээн хохирогчид үзэж байгаа юм.
2013 оны тавдугаар сарын байдлаар барагдуулаагүй хохирлын үлдэгдэл 31,6 тэрбум төгрөг. Гэтэл хоршоодоос хурааж авсан хөрөнгийн үлдэгдэл, зээлдэгчийн авлагын үлдэгдэл, өмнө борлуулсан 20,2 тэрбум төгрөгийг нийлүүлээд ч төрд эргүүлэн төлөх 50 хувь болон хохирогчдын хохирлын үлдэгдлийг барагдуулахад хүрэлцэхгүй тул зөрүү мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал мөн тавигдаж байгаа юм. Энэхүү зөрүү мөнгийг төрийн албан дахь буруутай этгээдүүдээс гаргуулах ёстой гэдэг дээр хохирогчид болон эмэгтэй гишүүд санал нэгдэж байлаа.
Мөн ХЗХ-дын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Санхүүгийн Зохицуулах хороо муу ажилласан, хоршоодын үүсгэн байгуулагчдыг баричвлан хорьсноор хохирогчид тэдэнтэй тохиролцож, хохирлоо барагдуулах боломжийг хаасан, хэвлэл мэдээллийнхэн хэрэглэгчдийн тархийг угаасан сурталчилгаагаар бөмбөгдөж байхад зогсоогоогүй зэрэг үндэслэлүүдээр хохирогчид төрийг буруутгаж, өмнө батлагдсан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан, хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 100 хувь төр барагдуулах нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хохирлоо барагдуулахаар идэвхтэй тэмцэж ирсэн хүмүүсийн зарим нь сэтгэл санааны уналт болон өвчний улмаас хорвоог орхиж байгааг ч хохирогчид анхааруулж байлаа.
Хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзсан эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг “Эмэгтэй гишүүдийн хувьд энэ хуулийг батлуулахын төлөө, та нарыг хохиролгүй болгохын төлөө ажиллана.” гэдгээ илэрхийлсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ “Энэ хэргийн цаана зохион байгуулалттай гэмт хэрэг нуугдаж байна. Тухайн үед нийт хохирлыг барагдуулахад хангалттай хэмжээний хөрөнгө байсан ч дундаас нь зувчуулсан. Үүнд буруутай этгээдүүдийг тогтоон, шударга ёс тогтоохын төлөө бид ажиллана. Нэгэнт төр энэ бүхнийг зохицуулна гээд хяналтандаа авчихаад, хяналтаасаа алдсан тул төр өөрөө хариуцлага хүлээх нь тодорхой. Цаашид хууль эрх зүйн хувьд иймэрхүү алдаа гаргуулахгүйн тулд бид анхаарах болно“ гэсэн юм.