Зарим лалын шашинт орнуудын хууль дүрэм, эртний шашин, соёл уламжлалтайгаа холбогдсон байдаг бөгөөд өнөөгийн иргэншсэн ертөнцийнхөн тэр бүр ойлгож хүлээн авч чаддаггүй. Иранд садар самуунд холбогдож нөхрөө хуурсан гэсэн үндэслэлээр нэгэн эмэгтэйг чулуугаар нүүлгэн амийг нь хороох ялаар шийтгэсэн нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Пакистанд Христийн шашинт эмэгтэй аллах бурханыг үл оошоон доромжилсон хэргээр цаазын ял авч байсан билээ.
2002 онд Ираны нийслэл Тегеран хотод Амени Бахреми гэдэг эмэгтэйг хамтран амьдрагч нь араар нь тавьж самуурсан хэмээн хардан нүүр рүү нь хүчил цацаж сохолсон хэрэг гарчээ. Гэмт хэрэгтнийг шүүх хурал болоход Амени Бахреми хамтран амьдрагчаасаа нөхөн төлбөр болгож их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрх байсан ч нүдийг нүдээр солино гэж мэдэгдэн хамтран амьдрагчийнхаа нүдийг сохлуулахыг хүссэн аж. Харгис хэрцгий лалын шашинт улсын хуулийн дагуу шүүгчид түүний хамтран амьдрагчийн нүдийг сохлох шийдвэр гаргажээ. Гэмт этгээдийг унтуулж байгаад 2 нүд рүү нь хүчил дусаахаар болсноо зарласан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа өнгөрсөн 7 хоногт эхлэх байсан ч хараагүй болсон хохирогч Амени Бахреми хамтран амьдрагч залуугаа өршөөж, оронд нь 200 гаруй мянган доллар нэхэмжилжээ. 7 жил шоронд хоригдож байгаа Амени Бахремигийн найз залуу 2 нүдтэйгээ үлдээд байгаа хэдий ч 200 мянган долларыг төлж чадахгүй байгаа юм. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа учир залуугийн хувь заяа цаашид яах нь тодорхойгүй байна.
Shuum.mn