logo
Обама сонгуулийн өмнө хүндхэн сорилттой тулгараад байна

Обама сонгуулийн өмнө хүндхэн сорилттой тулгараад байна

2011/08/09
Иракаас цэргээ гаргаж, Терроризмын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэн зартай алан хядагч Осама Бин Ладен барьж устгасан нь Обамагийн нэр хүндийг багагүй өсгөөд байсан. Гэсэн ч АНУ-ын өрийн хямралаас болж түүний нэр хүнд Америкийн ард түмний дунд унаж эхлээд байна. Учир нь АНУ болон Европын орнуудад болж байгаа эдийн засаг болон өрийн хямрал нь Америкийн түүхэнд анх удаа тус улсын хамгийн найдвартай зээлдэгч орон гэсэн статусыг алдагдуулахад хүргээд байгаа юм. Америкт ажилгүйдлийн төвшин буурахгүй байгаа хэвээр. Эдийн засгийн судалгаанаас харахад АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна. АНУ-ын эдийн засаг цаашид хэрхэх нь Европын орнуудаас хамааралтай. Өөрөөр хэлбэл Европын орнууд АНУ-ын экспортын барааг худалдан авдаг гол түнш юм. Гэтэл АНУ-ын хамгийн том худалдан авагч Европын орнууд өөрсдөө өрийн хямралд өртөөд байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна гэж Америкийн Холбооны нөөцийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алан Грийн NBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Европын удирдагчид эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авч байгаа ч байдал дээрдэхгүй байна. Евро хэрэглэдэг евро бүсийн орнуудын 3 дахь том эдийн засаг болох Итали улсын эдийн засаг мөн хүндхэн байдалд ороод байгаа нь дарин дээр тос нэмсэн хэрэг болж, Итали улс удахгүй Грек, Ирланд, Португаль, Испанийн араас ороход хүрээд байгаа юм. Европын төв банк Италийн Засгийн газрын бондыг худалдан авч, Европын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш