logo
Өнөөдөр нийслэлд 85 мянган мод тарина

Өнөөдөр нийслэлд 85 мянган мод тарина

2013/05/11
Хаврын уламжлалт  “Мод тарих үндэсний өдөр” –ний өдрийн нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцож, нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мод тарих ажилд идэвхитэй оролцохыг уриаллаа.  Нийслэл хотод агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Нэг мод тарьвал нэг насны буян гэж ярьдаг. Тариад орхих бус түүнийгээ тордож, ургуулж чадвал 1 модноос 2 хүн амьсгалах хүчилтөрөгч бий болдог бөгөөд мод нь нүүрстөрөгчийг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна. Ногоон хотод эрүүл агаар амьсгалан, нийслэлээ эко хот болгохын төлөө нийслэл хот анх удаа 6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд  энэ удаад  85 мянган мод тарих юм. Цаашлаад зөвхөн хот суурин бус Улаанбаатар хотоос гарч буй 4 зүгт 10км ойн зурваст мод тарина.  Өдөрлөгийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Хонхтой цэцэрлэг”-т мод тарьж, Ногоон байгууламжаа сэргээх их үйлсэд иргэд бүр идэвхи санаачилгатай оролцохыг уриаллаа.  гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш