logo
Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 18 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 18 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2013/05/13

Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн дугаарт, Улсын Их Хурлаас санал болгосон Дондовын Ганзоригийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Дүгэржавын Мөнхгэрэлийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Шинэ дугаарт, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг нийтэллээ. Үүнээс гадна Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

“Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ. Илтгэлийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ” гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу Комиссын илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ удаагийн илтгэлд Уул уурхай ба хүний эрх, хүүхдийн зарим эрхийн асуудал, Монгол Улс дахь лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал, НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт гэсэн бүлгүүдээс бүрдэж байна. Үүний хамт Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд хүргүүлж буй саналаа энэ илтгэлд тусгасан байна. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний амь нас эрсэдсэн, бие эрхтэн, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх механизмыг бий болгох, хохирол нэхэмжлэх эрхийг тодорхой болгох санал тавьжээ.

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци 

2013 оны 5 дугаар сарын 13

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш