Дэлхийн зах зээл дээр хонины ноосны үнэ өсч байна. Үнийн өсөлт нь хонины ноос, ноосон эдлэлийн экспортоор тэргүүлдэг Австрали улсын ноосны үйлдвэрлэл багассан болон Хятадын худалдан авагчдын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Аргентины Патагония гэдэг газар бол дэлхийн хуурай газрын хамгийн урд оршдог цэг юм. Байгалийн хатуун ширүүн, эрс тэс хүйтэн уур амьсгалаас болж тэнд хэдхэн зүйлийн амьтад л амьдарч чаддаг. Тэдгээрийн нэг нь хонь юм. Ричард Фентон гэдэг эрхэм Ирландаас Аргентинд цагаачлан ирж, таван үе удмаараа хонь хариулж байгаа нэгэн. Тэрбээр 18 мянга орчим хоньтой бөгөөд малаа аль болох фермийн бус байгалийн зэрлэг бэлчээрийн ургамлаар хооллох болсноор хонины махны чанар болон ноосны гарц сайжирчээ. Аргентин улс бол ноос, ноосон эдлэлийн экспортоор тэргүүлэгч улсуудын нэг юм.
Дэлхийн зах зээл дээрх хонины ноосны үнэ тогтмол өсч, түүхэндээ байгаагүй өндөр үнэд хүрээд байна. 3-4 жилийн өмнө дэлхийн зах зээл дээр ноосны үнэ унаад байв. “Гэхдээ ноосны үнэ өссөн гээд малчид баярлаж болохгүй. Мал аж, ялангуяа нүүдлийн мал аж ахуй бол эрсдэл ихтэй бизнес. Мал хорогдож болно. Мөн дэлхийн зах зээл дээр ноосны нийлүүлэлт багсахаар үйлдвэрлэгчид ноостой төстэй хиймэл бүтээгдэхүүнээр ноосыг орлуулдаг” гэж хоньчин Дэвид Фентон ярьсан байна. Чили улсын өмнөд хэсгээс оргилсон галт уулын үнс, нурам Аргентины Патагония орчмын бэлчээрийг хордуулж, хонь малын хэвийн өсөлтөнд сөргөөр нөлөөлсөн байна. Хоньчдын үзэж байгаар галт уулын нурам Аргентины нийт хонины 20 хувийг хорогдуулсан байна.
Shuum.mn