Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт оролцох багш нарт өчигдөр БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг батламж гардуулж хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, аргазүйг хэрэгжүүлэх үйлсэд манлайлан ажиллахыг хүслээ.Монгол-Солонгосын багш солилцооны 2013 оны хөтөлбөрт Монгол Улсын орон нутаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон тусгай хэрэгцээт сургуулийн тэргүүний 25 багш БНСУ-ын Сөүл хот, Кёнги муж болон Канвон мужийн боловсролын байгууллагуудад 5 дугаар сарын 11-ний өдрөөс ирэх 8 дугаар сарын 8-ний өдрийг дуустал ажиллахаар өнөөдөр БНСУ-г зорилоо. Харин Монгол Улсад ажиллах солонгос багш нар ирэх 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатар хүрэлцэн ирж, сургуулиудад хувиарлагдах юм байна.
Уг хөтөлбөрийг 2012 оны 3 дугаар сард Сөүлд хуралдсан Монгол-Солонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үеэр 2014 оныг хүртэл хэрэгжүүлэхээр тогтсон билээ. Багш солилцооны хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн хамтаар хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцэлийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн иргэдийн төлөөлтэй хийсэн уулзалтын үеэр багш солилцооны хөтөлбөрийн ач холбогдолыг өндөр үнэлж, цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг энэ чиглэлд хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн жирийн нэг багшийг хамруулж чадсан энэхүү хөтөлбөр Монгол Улсын БШУЯ-ны хувьд ч тэр, АПСЕЮ-гийн хувьд ч сорилт, бас амжилт юм.